Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

H2 - Жаргал амлая

2010-01-10,
Татах линк:
share.gogo.mn/97451191243309276

Жаргал амлая

Дахилт: Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч
Цагийн аясаар бүх зүйл өтөлж
Намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг зовоосоор (зовоосон)
Бороо дусаж навчис хаялаад
Борхон зүрх миний төлөө цохилоод
Ухаараагүй алдаж явсан үеийг уучлаарай

Нөхөдтэйгөө доргиж яваад алдсан шөнийн өнгө нь хар
Залуу насаа харанхуйд өнгөрөөсөн 6 сар
Энэ хугацаанд эрх чөлөө амьдрал гэдгийг ухаарлаа
Гэсэн ч одоо бүх зүйл өнгөрч наран өглөө туяарлаа
Миний төлөө уйлаад хавдсан ээжийнхээ нүдийг харсан
Тэр үед өөрийгөө зүхсэн зүрх минь үхсэн байсан
Одоо би уучлалт гуйх ёстой түрүүнд ээжээсээ
Өглөө бүр өргөн барьсан цайныхаа дээжээсээ
Хар багын анд нөхөд одоо зам замаараа
Эргээд бодоход нэгэн хорооллын дүрсгүй жаалууд хамаараа
Тэмцээнд орно хамтлагаараа орцонд бүжиг бэлдээд л
Дэггүй жаалууд гарцгаа гээд жижүүр элдээд л.. гэхдээ л
Өнгөрсөн үеүд сайхан байж дээ дурсаад л та нарыгаа
Хаанаас ч юм бэ хайж дээ ярьдаг байсан дуулна хэмээгээд л
Би өөрийн зорьсон зорилго руугаа урагшаа
Хэн ч байсан саад болохгүй үгээ хэлнэ гадагшаагаа

Дахилт: Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч
Цагийн аясаар бүх зүйл өтөлж
Намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг зовоосоор (зовоосон)
Бороо дусаж навчис хаялаад
Борхон зүрх миний төлөө цохилоод
Ухаараагүй алдаж явсан үеийг уучлаарай

Тийм би энэ бол би
Намайг эгэл жирийн гэж болохгүй
Яагаад гэвэл энэ бол би
Хар багадаа би нэгэн хөөрхөн охинд зүрх сэтгэлээ худалдчихаад
10 жилдээ араас нь хэчнээн гүйв дээ би хайр сэтгэлээр дутагдчихаад
Хэзээ ч мартахгүй гэдэг дуугаа ганцхан чамдаа зориулаад
Хайртай гэдэг үгийг хэлэлгүй хэчнээн ч жилээр юм бэ бүү мэд тойруулаад
Намайг гэсэн хүмүүсийг өөрөөсөө түлхчээд л
Өөрийн хүссэн зорилго руугаа би хүрэх гээд л
Анд найз нөхөдтэйгээ яагаад тангараг тасрав даа
Өнгөрсөн он жилүүдэд ээжийгээ юунд хүү нь үл асрав даа
Энэ бие бүхнийг ухаараад нэг бус удаа ганцаардлаа
Өөрийнхөө гэсэн бүхнээс уучлалт гуйж үзээгүйгээ анзаарлаа
Энэ хорвоо дэлхий дээр юм бүхэн шударга биш
Алдаж эндэж л явна би тийм ч аймар мундагч биш
Гэсэн ч хайртай хүмүүсээ дагуулаад явна би
Жаргалын тийш ....

Дахилт: Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч
Цагийн аясаар бүх зүйл өтөлж
Намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг зовоосоор (зовоосон)
Бороо дусаж навчис хаялаад
Борхон зүрх миний төлөө цохилоод
Ухаараагүй алдаж явсан үеийг уучлаарай

Аав ээжийн зэмлэл бүхэн бага насны алдаа бүхэнтэй
Амьдралын ухаан суулгуулна

Бяцхан байсан хүү нь одоо том болсон аав ээж минь
Би амьдралаа өөрийн гараар босгох гэж хичээжийнэ, эмээжийнэ
Бид хамтдаа ирээдүйгээ угтажийна
Өнгөрсөн түүх үргэлж сайн сайхан үлдэжийнэ
Энэ хорвоод амьдарч байгаа учир юунд оршино вэ
Миний амьдралд жаргал зовлон юундаа хоршино вэ 
Гашуун амьдрал миний хар дурсамжинд бий
Одоо энэ амьдралыг сайхнаар харж явна, би
Борооны дараа цэцэг ургуул зүрхэнд цэцэг ургууллаа
Амьдрал гээчийн далай надад олон зүйлийг ойлгууллаа
Одоо надад ирээдүй байнаа тэгээд би жаргалыг хайнаа
Доошоо бишээ дээшээ харнаа тэгэхээр би чинь жаргаж таарнаа

Дахилт: Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч
Цагийн аясаар бүх зүйл өтөлж
Намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг зовоосоор (зовоосон)
Бороо дусаж навчис хаялаад
Борхон зүрх миний төлөө цохилоод
Ухаараагүй алдаж явсан үеийг уучлаарай
Ухаараагүй явж дээ


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax