Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Лхагва - Хайрын тухай

2009-10-19,
     2 жилийн өмнө юм уу даа гарч байсан мөнхийн реп хамтлагийн дуучин Лхагваагийн Хайрын тухай дууг орууллаа. Нээх гоё үгтэй дуу. Миний дуртай дуунуудын нэг.хэхэ... за тэгээд таалагдвал татна биз. Хайсан хэн нэгэн байх ч юм билүү

Татах линк:
duuhost.com/audio/1588-8095104204.html

Хайрын тухай

Унтах нойр минь хулжих үүр шөнийн цагт заримдаа
Өөртэйгөө би хааяахан сэтгэл дотроо ярилцдаг
Дурлал гэж чухам юу вэ дуулах дуунаас олон сонссон ч
Өөрөө учирч догдолж үзсэн ч үнэндээ гүйцэд тайлж чадаагүй ээ

          Хайр гэдэг биегүй хоосон атлаа
          Хатаж буй цэцгийг ч дэлгэрүүлж
          Хавар сэрж намар нойрсох орчлонг
          Халуун дулаанаар ивээдэг юм болов уу
          Хайрын тухай
          Хайрын тухай
          Хайрын тухай
          Хайрын тухай


Бороо цастайд ганцаар бодол дотроо аялахдаа
Зүрхэндээ би хааяахан нэгэн зүйлийг шивнэдэг
Хайр гэдэг чухам юу вэ хайрын үлгэр олон уншсан ч
Хаяж бас хаягдаж шаналж үзсэн ч хайрыг гүйцэд таньж чадаагүй ээ

          Хайр гэдэг биегүй хоосон атлаа
          Хатаж буй цэцгийг ч дэлгэрүүлж
          Хавар сэрж намар нойрсох орчлонг
          Халуун дулаанаар ивээдэг юм болов уу

Хайрын тухай (юу ч биш энэ бол зөвхөн хайрын тухай)
Хайрын тухай (юунд ч бүү санаа зов энэ хайрын тухай)
Сайхан учрал сайхан дурлал өөрөө ирнэ зүгээр л хүлээ(хайрын тухай)
Энэ амьдралын утга учир ганцхан хайр билээ

Хайр чи надад бүхнээ нээгээч
Чиний бүх нууцыг хүч чадлыг
Би мэдэрмээр байна
Би амсмаар байна

          Хайр гэдэг биегүй хоосон атлаа
          Хатаж буй цэцгийг ч дэлгэрүүлж
          Хавар сэрж намар нойрсох орчлонг
          Халуун дулаанаар ивээдэг юм болов уу

Тэврэлт үнсэлт итгэл сэтгэл энэ бүгд нийлээд хайр юм бол
Хардах сэтгэл урсах нулимс гэдэг яг юу юм бол
Хайрын төлөө шаналан уйлах түүнийг хүлээж их тэвчээд
Гэвч ямар ч хэцүү зовлонг давна зөвхөн хайрын хүчээр
Бүтэлгүй хайр уйлсан өдрүүд надад олон бий, гэлээ ч
Хэзээ нэгэн цагт хайр ирнэ гэдэг итгэл бий
Тэр ядуу тэр мөнгөтэй хэн байх нь хамаагүй ээ
Хэн ч гэсэн хайрлаж дурлах сэтгэл байгаа ялгаагүй ээ
               Хайрын тухай
               Хайрын тухай
               Хайрын тухай
               Хайрын тухай


Урсах ус үлээх салхи агаартай хамт
Эрх дураар шумбан нисэх хайр
Учирлаар биеэ олсон зүрхэнд гэрэл болон асдаг юм болов уу


 
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

хөөх энэ дуу 11 жилиН өмнө гарсан юм у,
бичсэн Зочин цаг: 14:42, 2018-04-20 | Холбоос | |
lFgKDnWTiPO
Unbelievable how well-wtriten and informative this was.
бичсэн Biana цаг: 03:34, 2011-11-09 | Холбоос | |
rolling eyes
бичсэн Зочин цаг: 21:13, 2010-09-01 | Холбоос | |




:-)
 
xaax