Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Outlaw - Нулимсандаа би хайртай

2009-09-05,
     Энэ үнэхээр гоё дуу шүү тэ..Сонсоогүй хүн байхгүй бизээ. Байвал сонсож үзээд таалагдвал татаад аваарай.


 
Татах линк: duuhost.com/file/90-7669221b57.html


Нулимсандаа би хайртай
 
     Дх:   Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар усалж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай

Энхрий чи минь наддаа эргээд ирвэл хайрт минь
Энэхэн хорвоог уяртал хайрлаж чадна, би
Эргэж харалгүй намайг орхин одвол
Энэхэн насаа дуустал хүлээж чадна, би
Үзэсгэлэнт чиний өмнө өвдөг сөгдөн гуйя
Чамаас бусдыг би хайрлаж чадахгүй ээ
Шиврээ бороонд норон норон чамайг бодон ганцаар зогсоно
Чадалгүйдээ бэргүйдээ би чанга гэгч нь асуугаагүй
Чамгүйгээр амьдралыг туулж чадна гэдэг зориг төрөөгүй
Чамд хайртай сэтгэл минь одоо ч оргилсоор хөрөөгүй
Чамайг үгүйд шаналж чамайг үргэлж санаж, гуниж
Ганц олдох амьдралд ганцхан хүнийг би хайрлаж
Гарцаагүй түүнийгээ хайж арчаагүй нулимс хатаж
Гарч ирсэн зовлон минь тоож гансарсан зүрх минь зовсонч
Ганцхан чиний төлөө дуслах нулимсандаа би хайртай

     Дх: Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар усалж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай

Анх чамайг хараагүй бол хэрвээ бодоогүй бол
Бодох бодохдоо зүрх минь ингэж догдлоогүй бол
Догдолсон зүрх минь давраад чамайг санаагүй бол
Санасан хирнээ шархалж бас шаналаагүй бол
Санасан зүрх минь нүднээс нулимс унагаагүй бол
Унагасан нулимс минь зүрхэнд хэрвээ ургаагүй бол
Ургасан хайр минь сэтгэлд үүрээ засаагүй бол
Унагасан нулимсаа би хайрлах байсан гэж үү
Хайртай л гэж хэлсэн болохоор хайртай л гэж бодож дассан
Хайр гэдгийг зохиож чадсан ханатлаа биенээ жаргааж явсан
Чамаас би дурсамжтай, чамаас би нулимстай хоцорсон
Хайрт минь буцаж ирэхийг хүсэж байвал
Хамт авахуулсан сүүлийн зурган дээр чи ч бас би ч нулимстай
Магадгүй би мартахгүй үл хуучрах дурсамжтай
Санаад байвал тайтгарч чадах чиний нэртэй аялах дуутай
Дуутай дурсамжтай нулимстай энэ хайрандаа би хайртай ( би хайртай )

     Дх: Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар усалж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай
            Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар амсаж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай

Чамайг санахдаа би уйлаагүй бол чамайг мартах байсан
Нулимсандаа би хайртай....

 

 

бичсэн: Sky Walker төрөл: Outlaw
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Ганцаардсан шаналсан хүнд бол үнэн үгтэй дуу шүү
гуниглах
бичсэн Зочин (зочин) цаг: 18:08, 2013-02-15 | Холбоос | |
yaagaad dandaa iim yum be
erchuud yagaad bugd iim boroi yum be ...hund haygdaad zugeer martaj boldgui yum uu yaagaad yund iim duu duulj humuusiin setgeliig taiwan bailgahgui bgaa yum be ... bi 1 zaluugaas salah gej btal ene balai duug duulaad setgel uwtguud bh yum aa hetsuu yum aa ta nar...................
улайх
бичсэн nar (зочин) цаг: 00:43, 2010-10-07 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Зочин цаг: 16:49, 2010-03-23 | Холбоос | |
зүрх өвдөх
бичсэн Зочин цаг: 14:08, 2010-02-01 | Холбоос | |
алга ташилт
бичсэн Зочин цаг: 14:07, 2010-02-01 | Холбоос | |
баярлалаа
бичсэн Sky Walker цаг: 10:15, 2009-10-11 | Холбоос | |
алга ташилт
бичсэн Зочин цаг: 23:41, 2009-10-10 | Холбоос | |




:-)
 
xaax