Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Хайрын Тухай Шүлгүүд

2009-9-5,
     Ойрд шинэ юм оруулсангүй. Хэдэн хайрын шүлэг оруулая гэж бодлоо.Сонирхоод үзнэ биздээ. Хэн нэгэнд хайртайгаа хэлж чадахгүй байвал шүлгээр хэлэх гээд оролдоод үзээрэй.хэхэ  

Дурласан зүрх ямар байдгийг
Дургүйдээ би мэдэхгүй юм биш
Дурлаж амжаагүй яваа болохоор
Дуртай байлаа ч мэдрээгүй л явна

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
  (Энэ минй хамгийн дуртай 4н мөрт хэхэ...)
Зүс үзээгүй нэгэн хөвгүүнд
Зүрх сэтгэлээ өгчихсөн бололтой
Зөрөөд өнгөрөхөд ч танихгүй чамдаа
Зуурдын биш үүрдийн хайртай

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** **** 
Нууцаа дэлгэе би чамд хайртай
Нуулгүй хэлье би чамайг хайрладаг
Сэмхэн шивнье санаад үхдэг
Санаагаа тулгая хайранд минь итгээч

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Нулимс дүүрэн нүдэнд би дургүй
Нулимс урсан харагдах харцанд би дургүй
Хайр ойлгодоггүй чамд би бүүр дургүй
Хайранд уярсан зүрхэндээ би бас дургүй

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Чамайг нэг тусгаар улс гэвэл
Хил зөрчсөн этгээд нь би байна
Тагнах гэж биш хайрлах гэж ирсэн хүнийг
Танай улсын хууль яаж шийтгэдэг юм бэ?

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Ганц олдох 17 насандаа
Гал халуун дурлалаыг чамаас хүсэхдээ
Гуниг татуулан буцах шувуу мэт
Ганцаардах гэж чамд би дурлаа юу

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Чамайг хэнд хайртайг би мэдэхгүй
Чиний зүрх хэний төлөө цохилдгийг би мэдэхгүй
Гагцхүү чамд хайртайгаа л би мэднэ
Гэгэлзэх зүрх минь чиний төлөө цохилдгийг би мэднэ.
*******************************************************
Нэг иймэрхүү шүлэгнүүдийн хариу болгох шүлэгнүүд:

Чимээгүйхэн инээх чинь надад жаргал нэмдэг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөржин өег явдаг
Уруул давсан бүхэн чиний минь хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэх тусмаа би хайртай

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Үнэндээ дотор минь одоо юу ч алга
Үүрд биш ч хэсэгтээ ийм л байна
Хэнд ч өгч чадахгүй сэтгэл үлдсэнийг ч нуумааргүй
Хэзээ нэгэн цагт чинийх болж магад

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хүлээж байгаа хирнээ очиж чадахгүй нь
Хүсэж байгаа хирнээ хүрж чадахгүй нь
Харамлаж байгаа хирнээ уурлаж чадахгүй нь
Хайрлаж байгаа хирнээ хэлж чадахгүй нь

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хүсэл болсон хайраа нандигнан байж хүлээ
Хөнгөн гунигаа сэтгэлдээ тэвчин байж хүлээ
Хөөрхөн түүнийхээ чарайг бодон байж хүлээ
Хүрээд ирэх өдрийг тэсэн ядан хүлээ

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****









          

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:


Анх хараад чамд дурласан
Нууцхан нуцхан сэтгэлдээ чатайг тээсэн
Хүнийх биш минийх байгаасай
Зуурдынх биш үүрдийнх байгаасай
бичсэн Даваабат (зочин) цаг: 18:04, 2012-9-27 | Холбоос | |
ih shn shuleg boljee amjilt
бичсэн miigaa (зочин) цаг: 00:09, 2012-7-31 | Холбоос | |
Ямар гоё шүлгүүд вэ?
бичсэн amur цаг: 21:49, 2012-3-23 | Холбоос | |
дахиад нэмэлдээ
баярлах зүрх өвдөх ууртай
бичсэн ariuka (зочин) цаг: 15:09, 2012-3-23 | Холбоос | |
Жоохон хүүхдийн шүлэг байна
бичсэн Зочин цаг: 18:49, 2011-12-12 | Холбоос | |
гоё шүлэг бна гоё шүү алга ташилт angel ярзайтал инээх гайхах
бичсэн ххх (зочин) цаг: 11:38, 2011-12-10 | Холбоос | |
жиж гайгүй шүлэг мэддэг юм бна аааа алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
бичсэн кэ кэ хэ хэ (зочин) цаг: 16:03, 2011-11-29 | Холбоос | |
чамдаа
anh chamg hard.anhni hartsara durlag ch gsn. neg l medexd chamda. neg moson daschihje.martaj chadaxf ni chamaiga хайртай
бичсэн Зочин цаг: 17:19, 2011-11-8 | Холбоос | |
чамдаа
anh chamg hard.anhni hartsara durlag ch gsn. neg l medexd chamda. neg moson daschihje.martaj chadaxf ni chamaiga
бичсэн Зочин цаг: 17:19, 2011-11-8 | Холбоос | |
Udriin gereld chi min bitgii itgeerei
Undurt gaylalzah odond ch bitgii itgeerei
Ene delhiid vnen bii gedegt bvv itgeerei
Egel minii hair durlald l itgeerei
бичсэн Зочин (зочин) цаг: 14:57, 2011-10-19 | Холбоос | |
Uurt chin bi durlachihjeee uuchlaarai
Ur zvrh min temvvleh boljee urshuugeerei
Udur bvr sanah boljee itgeerei
Uruul busdaas haramlah boljee oilgooroi
бичсэн Зочин (зочин) цаг: 14:54, 2011-10-19 | Холбоос | |
Ineeheeree chi huurhun gedgee medhvv
Emzegleheeree chi egdvvtei gedgee medhvv
Erhleheeree chi enhriii gedgee medhvv
Ene l orchlond chi minii hair gedgee medhvv
бичсэн Зочин (зочин) цаг: 14:53, 2011-10-19 | Холбоос | |
Chimeegvi ineeh chin jargal nemdeg
Chi min geed helchihvel odorjin goy yavdag
Uruul davsan bvhen ni minii huvid vnetei
uchrah tavilan bii esehiiig medeh tusmaa bi hairtai
бичсэн Зочин (зочин) цаг: 14:51, 2011-10-19 | Холбоос | |
boloroo
Namriin shuvuud chamaig min avaad yavchih vii
Navchsaa guvuh modod chamd min durlachihvii gehees aidag
Chamd ugsun hair min dundarchihvii gehees
Nart ene ertuntsud chamaas hagatsah vii gehees aidag
бичсэн Зочин (зочин) цаг: 14:48, 2011-10-19 | Холбоос | |
Namriin shuvuud chamaig min avaad yavchih vii
Navchsaa guvuh modod chamd min durlachihvii gehees aidag
Chamd ugsun hair min dundarchihvii gehees
Nart ene ertuntsud chamaas hagatsah vii gehees aidag
бичсэн Зочин цаг: 14:48, 2011-10-19 | Холбоос | |

idiomatic-dormant